Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах тухай А/87 дугаар захирамжийн хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн болон хувийн хэвшлийн иргэн, аж ахуйн нэгж байгууллага, сургууль, цэцэрлэг өөрийн байрны эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замыг цэвэрлэх, хашаа хайс, хаалга, хаягжилт, цонхоо угааж, засварлах, гэрлийн шон дээрх зарлал, сурталчилгааны хуудсыг хуулж цэвэрлэх арга хэмжээг авна уу.
Албан даалгаврын биелэлтийг фото зургаар баримтжуулан 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн дотор албан тоотоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт болон Хорооны засаг даргын ажлын албанд, файлаар бол www.urnaa_husle@yahoo.com хаягаар ирүүлнэ үү. Харилцах утас: 70070125
Жич: СБД-ээс ШУТИС-д хариуцуулсан нийтийн эзэмшлийн талбай Е-Мартын уулзвараас Арслантай гүүр хүртэлх Сэлбэ голын ай савыг цэвэрлэнэ. Уг цэвэрлэгээнд хэрэглэх шуудай болон бээлийг Оюутны соёл, үйлчилгээний албанаас авч болно.
Бүх нийтийн цэвэрлэгээнд бүрэлдэхүүн сургуулийн захиргаа, багш, оюутнууд идэвх санаачлагатай оролцоцгооё!
ШУТИС-ийн Захиргаа
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
KOICA Scholarship Program – Fully Funded Master’s Degree in AI-Embedded Systems at Daegu University, Republic of Korea (Fall 2026)
“Татварын ач тус” сэдэвт шилдэг reel, видео контент шалгаруулах тэмцээн зарлагдлаа
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр
ЯПОН УЛСАД ЗУНЫ СЕМИНАРТ СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА (NIIGATA 2026)
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв