ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төв, Е-Нээлттэй институт, ЕНИ-ийн багшийн хөгжлийн багтай хамтран “Их сургуулийн CLOUD UNIMIS систем” сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг 2018 оны 1 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулж 55 багш хамрагдаж байсан бол багш нарын хүсэлтээр дахин зохион байгуулсан энэ удаагийн сургалтанд бүрэлдэхүүн сургуулиудын 45 багш оролцлоо.

Flipped classroom
Е-НИ-ийн багш нар доорх сэдвээр лекц уншлаа.
Их сургуулийн удирдлагын мэдээлэлийн системийн хөгжил,
Сургалтын кредит систем, Багшийн болон Өөрийн үнэлгээний веб,
Технологийн эрин дэх боловсрол, Ухаалаг боловсрол,
Онлайн сургалтын систем ба нийтийн нээлттэй боловсрол
Е-НИ-ийн программистууд видео студи, нээлттэй лаборатори, 3D принтер, виртуал лаборатори, Е-Тестийн танхимуудын үйл ажиллагааг танилцуулав.

Шинэ зууны, үндэстэн дамнасан судалгааны орчинд ажиллаж чаддаг виртуаль багш байхын тулд насан туршийн суралцагч байж өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхийн чухлыг мэдрүүлсэн өгөөжтэй сургалт болж өнгөрлөө.
Багшийн хөгжлийн төв
ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ оюутны эрдэм шинжилгээний хурал XXIII удаагаа зохион байгуулагдлаа
"Тоон eртөнц-2025" сэдэвт газарзүйн мэдээллийн систem, зайнаас тандан судлалын улсын ХI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурал амжилттай болж өнгөрлөө
Чихрийн шижинтэй тэмцэх өдөрлөг зохион байгууллаа
“Учёные будушего” олон улсын төслийн хүрээнд ШУТИС-д цуврал лекц зохион байгууллаа.