2017-2018 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн оюутны Математикийн Олимпиадын II даваа 4-р сарын 14-нд болж энэ жилийн ШУТИС-ийн Математикийн манлай оюутнууд, баг (сургууль) тодорлоо.

Аварга математикчаар Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургуулийн оюутан Б.Төрхүү 45 оноогоор (Багш Ц.Балжинням) шалгарсан бол хоёрдугаар байранд Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургуулийн оюутан М.Чойжилсүрэн 35 оноогоор (Багш Ц.Балжинням), Орхон аймаг дахь Технологийн Сургуулийн оюутан Г.Билгүүн 33 оноогоор (Багш Б.Мөнхцэцэг), гуравдугаар байранд Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургуулийн оюутан Ч.Өсөхбаяр 32 оноогоор (Багш Ц.Балжинням), Барилга Архитекторын сургуулийн оюутан А.Нуртилеу 32 оноогоор (Багш Ц.Балжинням), Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн оюутан Б.Ганзориг 29 оноогоор (Багш Д.Батнасан) тус тус шалгарлаа. Олимпиадын тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.mymust.net хаягаар орж танилцана уу.


Багийн дүнгээр Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургууль шалгарч цом, өргөмжлөлөөр шагнуулав. Олимпиадад оролцсон нийт оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсье.
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захиргаа
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв