БНХАУ-ын Харбины технологийн институтийн 2017 оны зуны сургалтад Австрали, АНУ, Япон, БНСУ, Сингапур, Хонг Конг, Швед, ОХУ зэрэг 12 орны 27 их сургуулиас 100 гаруй оюутнууд хамрагдсан бөгөөд ШУТИС-иас 4 оюутан амжилттай хамрагдаж ирсэн.
Энэ удаагийн зуны сургалт нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 27-ны өдрүүдэд явагдах ба ШУТИС-иас 10 оуютан хамруулна. Энэхүү сургалт нь Хятадын соёл, уран зохиол, эдийн засаг, олон улсын харилцаа, уламжлалт бие хамгаалах урлаг зэрэг олон салбарын хичээлүүдийг англи хэл дээр явуулдаг ач холбогдолтой юм. Мөн анхан шатны хятад хэлний мэдлэг эзэмших боломжтой. Уг сургалтад хамрагдах оюутан зөвхөн замын зардлаа өөрөө даах бөгөөд сургалтын төлбөр, оюутны байр, хоолны зардлыг Харбины технологийн институт хариуцана.
Мөн сургалтад хамрагдагсад кредит цуглуулах бөгөөд буцаад өөрийн сургуульдаа эргэн ирж дүйцүүлэх боломжтой.
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал:
Холбогдох материалыг 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө Гадаад харилцаа хамтын ажиллагааны алба /1-р байр 218 тоот/-нд ирүүлнэ үү.
Бүртгүүлсэн оюутнуудаас ГХХА-ны алба урьдчилсан шалгалт авах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж үзнэ үү.
ШУТИС-ийн талбайд тул тухайн өдрийн 08:00-17:00 цагийн хооронд автомашин нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдэе.
ШУТИС-д багш сонгон шалгаруулж авна
Гадаад хэлний нэгдсэн шалгалт өгөх магистрант нарын анхааралд
Япон улсын Вакаяамагийн их сургуулийн 2025 оны "Зуны хөтөлбөр"-т хамрагдахыг урьж байна
ШУТИС-ийн багш, судлаачдын төслийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлын тайлан, хэлэлцүүлэг болно