Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь 2018 оныг “Чанарын баталгаажуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан 2018 оны 4-р сарын 26-наас 28-ны өдрүүдэд ШУТИС-ийн номын сангийн 603 тоотод зохион байгуулагдлаа.

Уг сургалт нь чанарын дотоод баталгаажуулалтын нийтлэг асуудал болон олон улсын сайн туршлагаас суралцаж, дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын дотоод баталгаажуулалтын нэгжийн мэргэжилтэнд цогц мэдлэг олгох зорилготой юм.

Иймд чанарын дотоод баталгаажуулалтыг хөгжүүлэхэд их дээд сургуулийн удирдлага болон чанарын баталгаажуулалтын нэгжийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх шаардлага байгаа тул энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын эксперт, ЮНЕСКО-ийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институтын хөтөлбөрийн мэргэжилтэн Микаела Мартинийг урьж сургалт зохион байгууллаа.
Сургалтанд оролцогчдод ЮНЕСКО-ийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институтээс сертификат олголоо.
Сургалтын бодлого, зохицуулалтын газар
Чанарын хяналт, шинжилгээ, үнэлгээний газар
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв