
Оюутны програмчлалын үндэсний 10-р олимпиад нь МУИС-д Тооцоолон бодох электрон машины лаборатори байгуулагдсаны 40 жилийн ойн нэрэмжит болж 4 дүгээр сарын 19-23ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Олимпиадад МУИС-ийн ХШУИС, ШУТИС-ийн МХТС, E-Нээлттэй институт, Олон улсын Улаанбаатар их сургууль, МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургууль, Шинэ Монгол технологийн дээд сургууль, Их засаг ОУИХ, Этүгэн их сургууль, ХУИС-ийн Мэдээлэл, Харилцааны Менежментийн Сургууль, Улаанбаатар их сургууль, Идэр их сургууль, Эм Ай Ю сургууль болон ШУТИС-ийн төгсөгчдийн баг, ЕБС-ийн сурагчдын гэсэн нийт 19 баг оролцож оюун ухаанаа сорьсон бөгөөд
|
I байр |
МУИС, ХШУИС |
SEAS-2 баг |
|
II байр |
МУИС, ХШУИС |
SEAS-1 баг |
|
III байр |
ШУТИС, ЕНИ |
MJEED баг |
|
IV байр |
МУИС, ХШУИС |
SEAS-3 баг |
|
V байр |
ШУТИС, МХТС |
SICT-1 баг |
|
VI байр |
Шинэ Монгол ТДС |
NMIT баг |
|
VII байр |
ШУТИС, МХТС |
SICT-2 баг |
|
VIII байр |
Шинэ Монгол ТДС |
Bilbo_egg баг тус тус эзэллээ. |
Энэ олимпиадын нэг онцлог нь мэргэжлийн бус ангийн оюутнууд Програмчлалын олимпиадад амжилттай оролцсон явдал юм. Е-Нээлттэй институтын MJEED баг нь Барилгын инженерийн ангийн оюутан Ж.Ганхүрэл, М. Эрхэмбилэг, механик инженерийн ангийн оюутан Г.Хонгор гэсэн бүрэлдэхүүнтэй байсан.

Техник технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед техник технологийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудад алгоритм болон програмчлалын үндсэн мэдлэг олгох хичээлүүдийг сургалтын хөтөлбөрт заавал судлах хичээл болгон оруулж өгөх нь зүйтэй гэж олимпиадад оролцогчид тэмдэглэлээ.

ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ оюутны эрдэм шинжилгээний хурал XXIII удаагаа зохион байгуулагдлаа
"Тоон eртөнц-2025" сэдэвт газарзүйн мэдээллийн систem, зайнаас тандан судлалын улсын ХI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурал амжилттай болж өнгөрлөө
Чихрийн шижинтэй тэмцэх өдөрлөг зохион байгууллаа
“Учёные будушего” олон улсын төслийн хүрээнд ШУТИС-д цуврал лекц зохион байгууллаа.