ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнуудын 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “ТОРГОН ЗАМ-2018” наадам маань оюутан залуусын уран сэтгэлгээ, бие даасан бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх, дэмжих, оюуны бүтээлийг сурталчлах тэдэнд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, мэргэжлийн хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлээ таниулах зорилготойгоор сургуулийн хэмжээнд 2018 оны 5-р сарын 1-ний өдөр зохион байгуулагдлаа.
“Торгон зам” наадам нь ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хувцасны дизайн, оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт, арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт, оёдлын үйлдвэрлэлийн технологи, нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын дунд “Оюутан цагийн шилдэг бүтээл орчлонд танигдах Монгол брэнд” уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд
1. Шилдэгийн шилдэг ГРАНПРИ
2. Ирээдүйн үндэсний бренд загвар
3. Технологи, зохион бүтээлтийн оновчтой боловсруулалттай загвар
4. Шилдэг ансамбль /цогц/ загвар
5. Уран сэтгэмжийн шилдэг загвар
6. Материалын дизайны шинэлэг шийдэлтэй загвар
7. Шилдэг зураг авалттай загвар гэсэн дараах 7 номинациар шалгаруулалт явагдлаа.
Энэ жилийн “Торгон зам” наадамд 30 коллекцийн 200 гаруй загварыг дэлгэн харуулж нийтдээ 82 оюутнууд багш нарынхаа удирдлага дор бүтээлээ толилууллаа.
Тус наадмын хүрээнд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуусын дундаас “ШУТИС-ийн шилдэг оюутан-Загвар өмсөгч”-ийг тодруулах болно.
“Торгон зам” наадмын шүүгчээр Монголын Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны зөвлөх, дизайнер Д.Ариунхүү, “Хур тогтох” компанийн гүйцэтгэх захирал, “Гоби саан” брендийн дизайнер Ц.Уянга, “Nomadic fashion” салоны захирал, хувцасны загвар зохион бүтээгч Ц.Оюу-Эрдэнэ, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны салбарын ахлах багш, дизайнер Л.Ишдорж нар ажиллалаа.
Тавдугаар сарын зургаанд Хүннү Молл төвд “Урлахуйн ертөнц-2018” наадамд шилдэг бүтээлүүдийг дэлгэн харуулж, шагнал гардуулах ёслол болно.
Наадмын зохион байгуулалтын ажилд идэвхтэй оролцож, оюутнуудынхаа бүтээлийг удирдан чиглүүлж зөвлөгөө өгсөн бүх багш нар, үйл ажиллагааны зохион байгуулалтанд оролцсон ажилтан ажилчиддаа сургуулийн захиргаа, оюутан залуусынхаа нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье.
ШУТИС-ийн Уул уурхайн Маркшейдерийн сургалт судалгааны лабораторийн нээлт боллоо
Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө