Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон ШУТИС-ийн Солонгос дахь холбоо /MUSTAK/ хамтран “Мэдлэгт суурилсан үйлдвэрлэл-2011” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2011 оны 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Шинжлэх ухаан, технологийн их сурууль дээр зохион явуулах гэж байна.
Тус хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Москвагийн холбоо, мэдээллийн технологийн их сургууль, Тайваний үндэсний технологийн их сургууль зэрэг байгууллагууд дэмжиж, хамтран зохион байгуулж байна. Хуралд ШУТИС-аас гадаад орнуудад магистрантур, докторантурт суралцаж буй багш нар, ШУТИС-ийн болон бусад их сургуулийн судлаач багш нар, гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид Өндөр технологи, Суурь шинжлэх ухаан, Үйлдвэрлэлийн технологи ба менежментийн чиглэлээр олон сонирхолтой илтгэл тавьж оролцоно.
Мөн тус хуралд ШУТИС-ийн ректор асан, ЮНЕСКО-гийн ОХУ дахь суурин төлөөлөгч, доктор, профессор Д.Бадарч “Мэдээллийн зууны дээд боловсролын өөрчлөлт шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж оролцох юм.
Хурлын дэлгэрэнгүй мэдээлэл болон хөтөлбөрийг http://www.icki2011.org/ сайтаас авна уу.
ШУТИС-ийн нийт Профессор багш нар, судлаачид болон оюутан суралцагчдыг тус хуралд өргөнөөр ирж оролцохыг урьж байна.
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа