“Монголын инновацийн долоо хоног-2018” арга хэмжээ өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд зохион байгуулагдаж буй “Судалгааны төгөлдөршилд хүрэх зам Дэлхийн түвшний судалгааны их сургууль байгуулах нь” номын нээлт ШУТИС-ийн номын сангийн 405 тоот танхимд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат, Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Д.Одгэрэл, Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба, ШУТИС-ийн захирал Б.Очирбат болон ГХИ-ийн орчуулгын багийн хамт олон бусад албаны хүмүүс оролцлоо. Судалгааны төгөлдөршилд хүрэх зам Дэлхийн түвшний судалгааны их сургууль байгуулах нь” номыг Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан танилцуулав.
Нээлтийн ажиллагаанд оролцогчид номын хэлэлцүүлэг хийсэн юм. Мөн энэ үеэр Эрдэм шинжилгээ, инновацийн газраас зохион байгуулсан Импакт фактор бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд судалгааны ажлын үр дүнгээ хэвлүүлсэн ШУТИС-ийн багш, судлаач нарын бүтээлийг үнэлэх, урамшуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ШУТИС-ийн нэр дээр хэвлүүлсэн багш, судлаачдын судалгааны шилдэг өгүүллийг шалгаруулж шагнал гардуулав.
Профессор, багш судлаачдын судалгааны ажлын шилдэг өгүүлэл шалгаруулах комиссын шийдвэрээр шилдгийн шилдэг өгүүллээр ГУУС-ийн салбарын эрхлэгч Б.Мөнхцэнгэл, нэгдүгээр байрт МХТС-ийн ахлах багш Д.Золзаяа, хоёрдугаар байрт МехТС-ийн салбарын эрхлэгч Д.Ганбат, гуравдугаар байрт ХШУС-ийн багш Ц.Эрхэмбаяр нар тус тус шалгарчээ. Түүнчлэн Импакт фактор бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд судалгааны өгүүллээ хэвлүүлсэн 14 багшид батламж, дурсгалын зүйл гардуулав.
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Канадын Йоркийн их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн их сургууль хамтран хэрэгжүүлэх судалгааны төслийн нээлтэд зориулсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо