Дархан-уул аймаг дахь Технологийн Сургууль нь БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 104 сая төгрөг өртөг бүхий “Эрдэм шинжилгээний лаборатори”-ийг байгуулж 2018 оны 5 дугаар сар 11-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулав. Уг үйл ажиллагаанд ШУТИС-ийн захирал док, проф Б.Очирбат, Хэрэглээний шинжлэх ухааны захирал док, дэд проф Д.Ганхуяг нар болон сургуулийн профессор багш, оюутнууд оролцлоо.
Судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд уг эрдэм шинжилгээний лабораторийг байгуулснаар судлаач багш оюутнуудын судалгааны ажил хийх материаллаг баазыг бүрдүүлэхэд чухал алхам болллоо. Тус лаборатори нь материал судлалын чиглэлийн судалгаа тухайлбал барилгын материал, механик инженер, хүнс, дулаан техникийн гэх мэт олон төрлийн судалгаа шинжилгээ хийх боломжтой юм. Уг лабораторийг зөвхөн ДаТС-ийн судлаач багш, оюутнууд төдийгүй цаашид бүс нутгийн хэмжээнд ашиглагдах судалгааны лаборатори болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллах болно гэж ДаТС-ийн захирал док, дэд проф Ц.Батбаатар танилцуулав.
Мөн өдөр БНГУ “Усны нөөцийн нэгдсэн менежмент Мо-Мо 3” төслийн санхүүжилтээр Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийн хүрээнд “Усны химийн лаборатори” шинээр үүд хаалгаа нээлээ. Уг лабораторид орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөөр усны физик ба химийн шинжилгээг (хүнд металлын ионоос бусад) иж бүрэн хийх боломж бүрдэв. Усны чанар аюулгүй байдал, нөөцийн асуудал чухлаар тавигдаж байгаа өнөө үед ахуйн хэрэглээ, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүрээлэн байгаа орчинд шаардагдах усны хэрэгцээг хангаж чадах эсэхийг тодорхойлох ус судлалын мэргэжилтэй, чанартай боловсон хүчнийг бэлтгэх сургалт судалгааны таатай орчинг бүрдүүлж чадсан байгааг ректор Б.Очирбат онцлон тэмдэглэлээ. Мөн албан айлчлалынхаа хүрээнд сургуулийн сургалтын материаллаг бааз орчин тойронтой танилцаж, багш, ажилтан ажиллагсад, оюутнуудтай чөлөөт ярилцлага хийж санал бодлоо солилцов.
Ректор док, проф Б.Очирбат ДаТС-ийн өнөөгийн бодит үйл айжиллагаатай танилцаж, ШУТИС-ийн Захиргааны нэрийн өмнөөс ДаТСургуулийн эрдмийн хамт олонд ажлын улам их амжилт, бүтээлийг хүсэн ерөөснийг уламжлахад таатай байна.
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Канадын Йоркийн их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн их сургууль хамтран хэрэгжүүлэх судалгааны төслийн нээлтэд зориулсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо