Жилийн бүрийн 05 сарын 15 өдөр дэлхий нийтээрээ “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. 2018 оны 05 сарын 12 өдөр “Бид хүний хөгжлийнхөн” сэдэвт өдөрлөг зохион байгуулж ШУТИС-ийн нийт бүрэлдэхүүн сургуулиудын хэмжээнд 2017-2018 оны Хаврын улиралд 280 гаруй оюутан залуус Хүний хөгжил хичээлийг сонгон суралцаж нийгмийн хөгжилд оролцох оролцоо, хувь хүний эерэг дадал хандлагыг төлөвшүүлэх, багаар хамтран ажиллах, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа маань маш амжилттай болж өндөрлөлөө.
Энэ тэмцээн өдөрлөг нь Монгол улсын болон дэлхийн хүний хөгжилд гарч буй өөрчлөлтөнд шинжлэх ухааны үндэстэй дүн шинжилгээ хийж, хөрвөх чадвартай бүтээлч, оюутны сурах арга барилыг төлөвшүүлэх, багаар ажиллах чадвартай эх оронч иргэн болгох, чөлөөтэй сэтгэн бодох, шинэ санаа уралдуулах, дүрслэн бодох, мэтгэлцэх, шүүмжлэх, асуух зэрэг үйлдлээр оюутныг нээлттэй байлгаж танин мэдэх үйл ажиллагааг хөгжүүлэх чадварт суралцуулах өөрийн авъяас чадвараа нээх боломж олгоход чиглэгдсэн юм.
Тэмцээнд нийт 8 багийн дунд ихээхэн өрсөлдөөнтэй явагдаж Шилдэг багаар С.Ариунцэцэг багштай “Хөгжлийн хэлхээ” баг, Шилдэг видео киногоор Б.Болормаа багштай “ HDV ” баг, Шилдэг мэндчилгээгээр С.Ариунцэцэг багштай “Давалгаа” баг, Шилдэг илтгэгчээр БУХС-ийн оюутан Б. Минжинсор нар тус тус шалгарлаа.
Сайн үйлс, бүтээлч ажлын хүрээнд оюутнууд маань санаачлан сургуулийнхаа орчинд хөгжлийн бэрхшээлтэй суралцагч оюутанд зориулан налуу шат , авто машины зогсоолын тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу хийж, гаднах талбайн сандал, хогийн савуудыг будаж, цэцгийн мандалд цэцэг болон мод тарьсан юм.
Эдгээр оюутнууд маань сурч буй сургуулийнхаа хөгжил, нийгмийн хөгжилд тус нэмэр болохуйц бүтээлч ажил хийж тухайн хичээлийн хүрээнд судалсан мэдлэг чадвараараа өрсөлдөн шилдэг илтгэл , урлагийн тоглолт, гэрийн даалгавар, эрүүл зөв хоололт, ханын самбар, хүмүүнлэгийн үйлс, бүтээлч ажлаараа бие биетэйгээ туршлагаа хуваалцан үзэсгэлэн гаргаж нэгэн өдрийг дурсамжтай хөгжилтэй өнгөрлөө.
ШУТИС-ийн Уул уурхайн Маркшейдерийн сургалт судалгааны лабораторийн нээлт боллоо
Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв