ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газраас санаачлан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бүрэлдэхүүн сургууль, институт, хүрээлэнгийн захирлын туслахууд болон газар, алба, нэгжүүдийн албан хэрэг хөтлөлт хариуцсан 37 ажилтанд Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар сургалт зохион байгуулав.


Сургалтыг ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нээж, Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн Ш.Дариймаа удирдан явуулав. Сургалтаар баримт бичгийг стандартын дагуу зохиож бүрдүүлэх, албан бичгийн найруулга арга зүй, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хэрэг бүрдүүлэх, шийдвэрлэгдсэн баримтаар хадгаламжийн нэгж бүрдүүлж байгууллагын архивт шилжүүлэх тухай танилцуулж, илтгэл хэлэлцүүлэв. Мөн ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн албан хэрэг хөтлөлт, архивтай танилцлаа. Сургалтаар захирлын тушаал, хурлын тэмдэглэл, албан бичгийг стандартын дагуу зохион бүрдүүлэх, архивт шилжүүлэх материалыг үдэж хавтаслах талаар дадлага ажил хийлгэсэн нь үр дүнтэй байв.


Сургалт явуулсан багш Ш.Дариймаад болон сургалтанд хамрагдсан нийт ажилтнуудад цаашдын ажилд амжилт хүсье.
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав