Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Ирина Бокова 2011 оны 7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах гэж байна.
ЮНЕСКО нь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд 1969 онд тухайн үеийн Политехникийн дээд сургуулийг Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүнээс тусгаарлан, бие даалган зохион байгуулахад “МОН-1” төслийг амжилттай хэрэгжүүлж, сургалтын лабораториуд байгуулж материаллаг баазыг бэхжүүлэн багшлах боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд ихээхэн туслалцаа үзүүлсэн юм.
Өнөөдөр ЮНЕСКО-гоос шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар олон чухал бодлого, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь тус их сургуулийн хөгжилд ч зохих үр нөлөөг үзүүлсээр байна.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн, ЮНЕСКО-гоос Монгол улсын хөгжил, дэвшилд үзүүлж буй үр нөлөө, тус байгууллагын Ерөнхий захирал, хатагтай Ирина Боковагийн хүмүүнлэгийн болон дээд боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг хүндэтгэн, өндрөөр үнэлж, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Хуралдаанаас ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Ирина Боковад ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэсэн байна. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Ирина Боковад ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагаа 2011 оны 7 сарын 10-ны өдрийн 15.30 цагт Шинжлэх ухаан, технологийн сургуулийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд болно.
Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийг ёслолын хувцастайгаа хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа