ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль (МехТС)-ийн Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын үйлчилгээг хамрах хүрээнд хэрэгжүүлсэн Чанарын менежментийн тогтолцоонд ISO 9001:2015 “Чанарын удирдлагын тогтолцоо-Шаардлага” стандартын дагуу “Эс Эф Си Эс” ХХК аудитын байгууллагаас хийгдсэн баталгаажуулалтын I ба II шатны аудитын үр дүн, Баталгаажуулалтын зөвлөлийн хурлын шийдвэрээр 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус сургуулийн хамт олонд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээ гардууллаа.
Гэрчилгээ гардуулах ёслолын үйл ажиллагаанд ШУТИС-ийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга Х.Отгон-Эрдэнэ, “Эс Эф Си Эс” ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга Н.Алгаа, гүйцэтгэх захирал Л.Тунгалаг, баталгаажуулалтын менежер Ц.Хишигжаргал, тэргүүлэх аудитор Ж.Дуламсүрэн, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МехТС-ийн Чанарын менежментийн зөвлөлийн гишүүд болон бусад албаны хүмүүс, сургуулийн хамт олны төлөөлөл оролцлоо.
Дээд боловсролын шинэчлэл, ялангуяа инженерийн дээд боловсролын шинэчлэлийн асуудлын хүрээнд, ШУТИС-ийн МехТС-ийн хамт олон 2000-2007 онуудад Ажлын байрны 5S –ийн зарчмыг нэвтрүүлэх; 2007-2011 онуудад “МИС-суралцагч байгууллага” хөтөлбөр хэрэгжүүлэх; 2011-2012 онуудад профессор багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг урамшуулан дэмжих “Үр дүнд суурилсан менежмент” нэвтрүүлэх; 2014-2018 онуудад олон улсын инженерийн боловсролын “CDIO” арга технологийг нэвтрүүлж, сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх зэрэг үр дүнтэй олон ажлуудыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2018 онд ийнхүү Чанарын менежментийн тогтолцоогоо олон улсын стандартад нийцүүлэн баталгаажууллаа.
Техник технологи, инженерийн чиглэлийн дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын үйлчилгээндээ Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг анхлан хэрэгжүүлэгч байгууллага болсноороо бид уламжилж ирсэн туршлага, нөөц бололцоондоо тулгуурлан, боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, их сургуулийн соёлыг бий болгон сургалтын чанар, хэрэглэгчдийн үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх бодит боломжийг нээж байгаа билээ.
МехТС-д Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэхэд идэвх зүтгэл гарган ажилласан сургуулийнхаа нийт хамт олонд талархал илэрхийлье.
МехТС-ийн захиргаа
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Канадын Йоркийн их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн их сургууль хамтран хэрэгжүүлэх судалгааны төслийн нээлтэд зориулсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо