ХХААХҮЯ- ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл 2018 оны 7 сарын 2- ны өдөр хуралдаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грантын шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдийг хэлэлцэж 8 бүтээл шалгарсан байна.

Шинжлэх ухааны багтаамж, технологийн түвшин, бүтээлийн техник эдийн засгийн үзүүлэлт, зах зээлийн эргэлтэд орох чадамжийн түвшин буюу үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж, ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин гэсэн дөрвөн шалгуур үзүүлэлтийг харгалзан шалгаруулснаас ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор(Sc.D) Д.Энхтуяагийн “Хагас нарийн ээрэх системээр үйлдвэрлэсэн 48/2 номерын ноолууран ээрмэлээр сүлжсэн оёдолгүй, дотуур сүлжмэл бүтээгдэхүүн” бүтээл 1-р байр, доктор(Sc.D) Д.Цэцгээгийн “Бүхэл үрийн гурилын жигнэлтийн боов үйлдвэрлэх технологи” бүтээл 3-р байр эзэлж тус бүр 5 сая төгрөгийн шагнал авлаа. Багш нартаа судалгаа шинжилгээний ажилд нь улам их амжилт хүсье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв