“M-JEED 1000 ENGINEERS” төслийн хүрээнд батлагдсан “Шинэ материал, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт” сэдэвт хамтарсан судалгааны багийн ахлагч ШУТИС, МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын профессор М.Дэлгэрмаа Японы Тохоку их сургуулийн Материал судлалын сургуулийн Тэнцвэрт бус материалын лабораторит 45 хоногийн хугацаатайгаар (20/05/2018-04/07/2018) зэргийн бус сургалтад хамрагдан, хамтарсан судалгааны ажил гүйцэтгээд ирлээ. WC-Co хайлшийн нэвчилтын горим тогтоох, WC-Co-Ni гурвалсан хайлшийн шинж чанарыг судлах үндсэн зорилго тавин ажиллажээ.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд хэд хэдэн технологийн горимд шинэ материал гаргах, гарган авсан материалуудын хими, физик болон механик шинж чанарыг тогтоох, улмаар уг материалуудын үрэлтийн элэгдлийг харьцуулан судлах, тохиромжтой горимын сонголт хийх, зэрэг судалгааг хийж үр дүнг судлах, тайлбарлах зорилт тавин ажилласан болно.
Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ Planetary ball milling machine (FRITSCH), SPS-Spark plasma sintering machine (KDN), High temperature vacuum chamber furnace, Manual utility hydraulic bench press, Hardness testing machine (Akashi), Polishing machine (Marumoto Struers S5629), Drilling, Hot Mounting Machine (Marumoto Struers S2426), XRD, SEM-EDX шинжилгээний багажуудыг ашиглаж, судалгааны үр дүнг баталгаажуулсан бөгөөд тавьсан зорилгоо амжилттай биелүүлсэн төдийгүй дээрх багажууд дээр бие даан ажиллах чадвар эзэмшиж судалгаа шинжилгээг гүйцэтгэх мэргэжлийн мэдлэг чадвараа дээшлүүлсэн.
Судалгааны ажлыг гүйцэтгэхэд дэмжиж ажилласан “МJEED” төслийн хамт олон, ШУТИС-ийн ажлын хэсэг, МехТС-ийн захиргаа, Тохоку их сургуулийн Материал судлалын сургуулийн Тэнцвэрт бус материалын лабораторийн профессор Хидеми Като нарт талархал дэвшүүлье.
ШУТИС-ийн Уул уурхайн Маркшейдерийн сургалт судалгааны лабораторийн нээлт боллоо
Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө