МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2018-2019 ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮРТГЭЛ эхэллээ.
Оюутан та бүртгүүлэхдээ дараах дарааллыг баримтлана уу.
- Оюутны анкетыг www.elselt.edu.mn хандаж бөглөх
- Эрүүл мэндийн үзлэгт орох
- Сургалтын төлбөр төлөх
- Оюутны код авах
- Сургалтын албанд очиж бүртгэлийг баталгаажуулах.
Дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ үү.
- Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг
- Ерөнхий шалгалтын батламж
- Шинээр элсэгчийн иргэний үнэмлэх
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх
- Боловсролын гэрчилгээ
- Сурагчийн хувийн хэрэг
- Сургалтын төлбөрийн баримт
- 3х4 хэмжээний зураг 3 ширхэг
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн алба
