ШУТИС-ийн бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа дараах шаардлагыг хангасан оюутнууд Боловсролын зээлийн сангийн Сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдаж болно.
Тавигдах шаардлага
- Бүтэн өнчин бакалаврын зэргийн суралцагч;
- Хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын зэргийн суралцагч;
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын зэргийн нэг суралцагч
- Нэг өрхийн 3 оюутан бакалаврын зэргээр суралцаж байгаа оюутан
Бичиг баримтын жагсаалт
- Сургалтын төлбөр тэтгэлэг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан өргөдөл;
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
- Эцэг, эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- Баг, хорооны тодорхойлолт/ам бүлийн дэлгэрэнгүй тодорхойлолт/
- Сум, дүүргийн тодорхойлолт;
- Нэг өрхийн бакалаврын шатлалд зэрэг 3 оюутан суралцаж буй тохиолдолд дүнгийн тодорхойлолт;
- Бусад холбогдох бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
Дээрх бичиг баримтыг 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс 09 дүгээр сарын 10-ны дотор бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд бүрдүүлж өгнө үү.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА