Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Ганбат, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, хурандаа Б.Даваазул, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний зорилго нь сургуулийн орчинд оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм. Мөн оюутан залууст архи, тамхины тухай хуулийг сурталчлан танилцуулж, архи, тамхигүй орчныг бүрдүүлнэ. ШУТИС-ийн зүгээс оюутан залуусын биеэ зөв боловсон, соёлтой авч явах дадал зуршлыг бий болгох тэдний эрх зүйн болон ёс зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, хүмүүжлийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв