Монголын соёл урлагийн ажилтаны өдрийг тохиолдуулан ШУТИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийн номын сан Монголын номын сангуудын консорциумтай хамтран “Монголын их дээд сургуулийн номын сан сургалт, судалгааны орчин болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 09 сарын 14,15-ны өдрүүдэд “Есөн өрлөг” жуулчны баазад амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ШУТИС-ийн төв, бүрэлдэхүүн болон орон нутгийн сургуулийн 40 гаруй номын санч мэдээллийн ажилтанууд оролцож “ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар “Их дээд сургуулийн номын сан сургалт, судалгааны орчин болох нь”, МНСК-ийн удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга “Номын сан судалгааны орчин, бүтээлч санаачлагыг дэмжих нь”, “Волвес” ХХК-ны мэргэжилтэн
Д.Гантулга “Lib4u програмын нэмэлт боломжийг ашиглах” сэдвээр тус тус илтгэл тавьлаа. Номын санч мэдээллийн ажилтануудын илтгэлүүдийг хэлэлцүүлж тэргүүн байранд номын санч Э.Нарантуяагийн “Соёлын хөтөлбөрт ажил”, дэд байранд “Оюутны оюуны өмчийн асуудал” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
ШУТТНС-ийн хамт олноо манлайлан, үр бүтээлтэй ажилласан номын санчдыг БСШУСЯ-ны “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Жуух бичиг”, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, хамтран ажилладаг байгууллагын шагналаар тус тус шагналаа. Хөтөлбөрийн дагуу оролцогчдын дунд спортын тэмцээн зохион явууллаа.


Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг дэмжсэн ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд болон хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье.
Шинжлэх Ухаан, Технологийн номын сан
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав