Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан 9 дүгээр сарын 30-нд ШУТИС-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт сууж буй ахмадуудаа хүлээн авлаа. Тус арга хэмжээнд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцлоо.

ШУТИС-ийн захирал Б.Очирбат тус баярын хурлыг нээн үг хэлж, ШУТИС-ийн өнөөгийн байдал болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. ШУТИС-ийн авьяаслаг оюутнууд өөрсдийн бэлтгэсэн урлагийн номер үзүүлэв. Нэгдсэн арга хэмжээний дараа ШУТИС-ийн Захиргаанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудыг удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. ШУТИС-ийн нийт ахмадууддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв