ШУТИС-ийн нийт оюутнуудад зориулсан “Хангыл үсгийн баяр” өдөрлөгийг ГХИ-ийн Ази судлалын тэнхимийн Солонгос судлалын баг МехТС, МХТС-тай хамтран зохион байгуулж, тус сургуулиудын удирдлага, профессор багш нарын төлөөлөл, оюутнууд оролцлоо.
2018 оны 10 сарын 9-нд МехТС-д, 10 сарын 10-нд ГХИ-д, 10 сарын 11-нд МХТС-д тус тус зохиогдсон өдөрлөгийн үеэр ГХИ-ийн Техник Технологийн орчуулагчийн солонгос хэлний ангийн оюутнууд, МехТС, МХТС-иудад хэрэгжүүлж буй БНСУ-ын Сүнчонхян Их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнууд, Данкүк Их сургуулийн солилцооны оюутнууд хамтран багт болон дэвүүрт бүжиг, таеквондогийн үзүүлбэр, цохиур хөгжим, К-поп дуу зэрэг солонгосын соёл урлагийн тоглолт үзүүлж, үзэгчдийн дунд солонгос үндэсний тоглоом тоглуулан, үндэсний хоолны амталгаанд урив.
Мөн энэ үеэр Хангыл үсгийн цэвэр бичгийн уралдаанд түрүүлсэн болон арга хэмжээнд идэвхтэй оролцсон оюутнуудад шагнал, урамшуулал гардууллаа.
Хангыл үсгийн мэндэлсэн 10 сарын 9-ний өдрийг тохиолдуулсан энэхүү арга хэмжээ нь ГХИ-д солонгос хэл, орон судлалын сургалт явагдаж эхэлсэн үеэс жил бүр зохиогдож эдүгээ 15 дахь жилтэйгээ золгож байна.
Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө
ГХС-ийн Аз и судлалын тэнхимийн 1+1+2 хөтөлбөрийн хятад хэлний 4-р ээлжийн оюутнууд БНХАУ-ын Шаньдун ШУТИС-д суралцахаар мордлоо