ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Цахилгаан холбооны инженер технологи (ЦХИТ), Утасгүй холбооны инженер технологи (УХИТ) хөтөлбөрүүд 2018 оны 08 сарын 29-нд АНУ-д төвтэй ABET (Accreditation Board of Engineering and Technology) байгууллагаар Монгол Улсаас анх удаа 6 жилийн хугацаатайгаар олон улсад магадлан итгэмжлэгдэж өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.
ABET байгууллага нь боловсролын хөтөлбөрүүдэд 85 жилийн турш магадлан итгэмжлэл хийж байгаа, дэлхийд хамгийн нэр хүндтэй олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага бөгөөд 2018 оны 10-р сарын байдлаар дэлхийн 32 орны 780 гаруй коллеж, их, дээд сургуулийн 3850 гаруй хөтөлбөрийг магадлан итгэмжлээд байна.

ШУТИС-ийн ЦХИТ, УХИТ хөтөлбөрүүд БСШУСЯ-ны Дээд Боловсролын Шинэчлэлийн Төсөл (ДБШТ)-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр нэр хүнд бүхий ABET байгууллагаар олон улсад магадлан итгэмжлэгдсэн нь тус сургуульд хэрэгжиж байгаа боловсролын шинэчлэл, тэр дундаа Үр Дүнд Суурилсан Боловсрол (ҮДСБ)-ын стандарт арга зүйг нэвтрүүлэх үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг батлан харуулж байна.

ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүд ABET байгууллагаар олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр төгсөгчдийн диплом АНУ, Япон, Солонгос зэрэг боловсролоор тэргүүлэгч 20 гаруй улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, төгсөгчид олон улсад мэргэжлээрээ ажиллах боломж бүрдэж байна.
Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн хамт олондоо баяр хүргэж, соён гэгээрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.
ШУТИС-ийн Захиргаа
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав