НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) үүссэн өдөр буюу жил бүрийн 10-р сарын 16-ныг “Дэлхий хүнсний өдөр” болгон улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 2030 онд дэлхий нийтэд өлсгөлөнгүй амьдрах нөхцлийг бий болгох талаар дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн хоёр дахь зорилтын хүрээнд 2018 оны 10-р сарын 16-нд Сүхбаатарын талбайд “БИДНИЙ ҮЙЛДЭЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙ: ӨЛСГӨЛӨНГҮЙ ДЭЛХИЙ-2030” өдөрлөг зохион байгуулав.
Тус өдөрлөгийг НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч ноён Винод Ахужа нээж, “Их тайга” ХХК-ны цайны ёслолоор эхлэв. Энэхүү өдөрлөгт ШУТИС-ийн Ц.Зууннаст захиралтай “Шим тэжээл судлалын төв”, Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн Биотехнологи, Шим Тэжээлийн салбарын мэргэжлийн оюутнуудын Н.Сугар багштай “NCN”, Х.Мөнхзаяа багштай “Арга билэг”, С.Дэлгэрмаа багштай “IB” клуб, Хүнсний Инженерчлэлийн салбарын мэргэжлийн оюутны С.Сэржмядаг багштай “Зөв, зохистой хооллолт” клубын нийт 35 оюутан оролцлоо. Тус өдөрлөгийн үеэр “Зохистой хооллолт” үзэсгэлэн, олон нийтийг хамарсан “Илчлэг зарцуулалт” арга хэмжээ зохион байгуулав. “БИДНИЙ ҮЙЛДЭЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙ: ӨЛСГӨЛӨНГҮЙ ДЭЛХИЙ-2030” арга хэмжээнд амжилттай оролцсон нийт багш оюутнууддаа талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.
Үйлдвэрлэлийн технологийн сургууль
Шим тэжээл судлалын төв
Биотехнологи, шим тэжээлийн салбар
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө
ГХС-ийн Аз и судлалын тэнхимийн 1+1+2 хөтөлбөрийн хятад хэлний 4-р ээлжийн оюутнууд БНХАУ-ын Шаньдун ШУТИС-д суралцахаар мордлоо
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ