Япон улсын Засгийн газрын Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн шинээр байгуулагдсан сургалтын лабораторийн нээлт 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ШУТИС-ийн Механик тээврийн сургуульд боллоо.
Нээлтийн ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масота Такаока, Японы Үндэсний технологийн хүрээлэнгийн төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Байгалмаа, ШУТИС-ийн захирал Б.Очирбат болон бусад албаны хүмүүс оролцов.
Буцалтгүй тусламжийн хүрээнд Зам барилгын инженерийн ангийн сурагчдын сургалтад хэрэглэх 5 тоног төхөөрөмж, цахилгаан электроникийн ангийн сурагчдын сургалтад хэрэглэх програмчлагдах логик контроллерын удирдлага бүхий иж бүрэн тоног төхөөрөмж, механик инженерийн ангийн сурагчдад зориулсан тоон удирдлага бүхий металл боловсруулах автомат суурь машин, гагнуурын тоног төхөөрөмж бусад дагалдах хэрэгсэл бүхий 2 лабораторийг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх боломжтой болоод байна.
Дээрх тоног төхөөрөмж нь Монгол улсад ажиллаж буй Коосэн технологийн коллежуудын сурагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд Японы ЗГ-аас оруулж буй том хөрөнгө оруулалт бөгөөд шинээр байгуулагдсан лабораторийг зөвхөн ШУТИС-ийн оюутнуудад хичээл сургалт явуулах биш “Шинэ Монгол Коосэн”, “Монгол Коосэн” зэрэг бусад коллежийн оюутнууд хичээллэх боломжтойгоороо давуу талтай юм.
Мэдээ бэлтгэсэн: МОНХА-ны мэргэжилтэн Г.Ануужин
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Канадын Йоркийн их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн их сургууль хамтран хэрэгжүүлэх судалгааны төслийн нээлтэд зориулсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо