Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ШУТИС хамтран Дэлхийн банкны Үйл ажиллагааны үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн, Олон улсын зөвлөх, доктор, профессор Рей С.Ристийн “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх нь” лекцийг ШУТИС-ийн хурлын танхимд энэ сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тус хуралд ШУТИС-ийн удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал, эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирлууд, КТМС-ийн профессор багш нар бусад төрийн өмчийн болон хувийн сургуулийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагууд оролцож санал бодлоо солилцов.


Уг хурлыг ШУТИС дээр зохион байгуулсан нь “Үр дүнд суурилсан менежмент”-ийн тогтолцоог өөрийн үйл ажиллагаандаа шинээр нэтрүүлэх гэж буй тус сургуулийн хамт олонд туршлага судлах, зөвлөгөө авах, тулгамдсан асуудлаа хэлэлцэх ихээхэн үр дүнтэй хурал боллоо. Рей С.Ристийн өгүүлснээр Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ үнэлгээний тогтолцоог гадаадын их, дээд сургуулиудад төдийлөн их нэвтрүүлж байгаагүй ажээ. Рей С.Рист “Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь Засгийн газар, байгууллагууд үр дүнд хүрэх арга замыг сайжруулахад хэрэглэж болох төрийн захиргааны удирдлагын хүчирхэг арга хэрэгсэл юм. Засгийн газруудад санхүү болон хүний нөөц, хариуцлагын тогтолцоо хэрэгтэй байдгийн адил гүйцэтгэлийн үр дүнгийн талаарх эргэх мэдээллийн сайн тогтолцоо бас чухал. Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бий болгоход цаг хугацаа шаардаж явцын дунд олон ээдрээ, бэрхшээл тулгарах боловч энэ зам нь өгөөжтэй үр дүнтэй байх болно” гэлээ. Хурлын төгсгөлд Рей С.Ристийн “Үр дүнд хүрэх зам”, “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх 10 алхам” нэртэй номнуудыг ШУТИС-ийн номын санд тус бүр 10-ыг үлдээлээ.

Олон улсын зөвлөх, доктор, профессор Рей С.Рист нь 92 оронд хичээл зааж 50 гаруй орны байгууллагад зөвлөгөө өгдөг юм. Хуралын үеэр ШУТИС-ийг “Үр дүнд суурилсан менежмент”-ийн тогтолцоог өөрийн сургуулийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд нь зөвлөхөөр ажиллаж болох тухайгаа мэдэгджээ.
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа