ШУТИС, ГУУС-ийн Геологи-гидрогеологийн салбараас Олон улсын газарзүйн мэдээллийн системийн өдөр “GIS day”-г тохиолдуулан “Тоон ертөнц-2018” сэдэвт Газарзүйн мэдээллийн систем-Зайнаас тандан судлалын зургаа дахь улсын олимпиадыг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын лабораторуудын оюутнуудын дунд 2018 оны 11 сарын 12- ны өдөр зохион байгуулж ШУТИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо. Тус олимпиадад III байр эзэлсэн ШУТИС-ийн ХШУС-ийн Үйлдвэрийн Экологийн Инженерийн 2-р курсын оюутан Э. Түвшин-Ундрал, Э. Ариунболд, БАС-ийн Усны Нөөц Экологийн 2-р курсын оюутан Г. Сувдмаа нартаа баяр хүргэж, амжилт хүсье.


ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв