ХШУС-ийн “Залуу экологич клуб”-ээс зохион байгуулсан “ЭКО АЯЛАЛ 2018” амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус аялал нь 2018 оны 10-р сарын 21–ний өдөр болж өнгөрсөн бөгөөд аялалд ХШУС-ийн ҮЭИ-ийн I-IV-р анги, Наношинжлэх ухаан, инженерчлэлийн I ангийн оюутнууд багш нарын хамт хамрагдаж Богд уулын Баруун ширээт рүү алхалт хийлээ. Эко аялалыг оюутан багш нарын эрүүл мэнд, амьдралын зөв хэвшлийг дэмжих, анги хамт олныг нэгтгэн идэвхжүүлэх, экологид ээлттэй үйл ажиллагаа явуулах зорилгоор зохион байгуулсан болно. Аялалд оролцсон анги тус бүр шувууны үүр хийж байршуулахын зэрэгцээ шилдэг үүр хийсэн багаар ҮЭИ-IV болон I ангиуд шалгарсан. Эко аялалд ҮЭИ-I ангийн 10, ҮЭИ-II ангийн 11, ҮЭИ-III ангийн 8, ҮЭИ-IV ангийн 5, НИ-ийн I ангийн 15, ҮЭИ-ийн магистрын ангийн 2 оюутан, 10 багшийн хамт оролцсон.


Аялалд идэвхтэй оролцсон нийт оюутнууд болон багш нартаа талархал илэрхийлье!
Залуу экологич клуб

ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв