Монгол улсын Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоол “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа үеийн нөхдөө манлайлж буйгаар нь шалгаруулжээ.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх их дээд сургуулийн 28 оюутанд батламж тэмдэг, мөнгөн тэтгэлгийг гардуулав.
Шинжлэх ухааны туршилтыг өөрийн оронд болон гадаад улсад амжилттай хийсэн, шинэ бүтээгдэхүүний гэрчилгээ авсан, эрдэм шинжилгээний олон ажил хийсэн, дүүрэг, улсын мэргэжлийн олимпиадад амжилттай оролцсон, олон нийтийг хамарсан эерэг хандлага бий болгох зорилготой томоохон аян зохион байгуулсан, хүнд өвчтөй иргэдэд эмчилгээний зардал олох хандив хуримтлуулах ажлыг амжилттай явуулсан зэрэг эдгээр оюутан тус бүр хичээл зүтгэл гарган суралцахын зэрэгцээ нийгмийн идэвхитэй ажил өрнүүлжээ.
Эрчим хүчний сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний сургуулийн 2-р курсийн оюутан Батжаргалын Амгаланбазар, Механик тээврийн сургуулийн Механик системийн загварчлалын 4-р курсийн оюутан Чойжингийн Одончимэг, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Барилгын модон эдлэлийн технологийн 4-р курсийн оюутан Алтангэрэлийн Сэндэр, Барилга, архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн 2-р курсийн оюутан Пүрэвдоржийн Ширмэнцоож нар Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ.
Тэтгэлэг хүртсэн оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ШУТИС-ИЙН ОЮУТНЫ ХОЛБОО
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө
ГХС-ийн Аз и судлалын тэнхимийн 1+1+2 хөтөлбөрийн хятад хэлний 4-р ээлжийн оюутнууд БНХАУ-ын Шаньдун ШУТИС-д суралцахаар мордлоо
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ