Шинжлэх ухаан технологийн төв номын сан, Сургалтын бодлого зохицуулалтын газартай хамтран профессор багш нарын захиалгын дагуу олон улсын сургалтын стандартад нийцэх ном сурах бичгийг гадаадын хэвлэлийн газраас авлаа. Захиалж авчирсан болон электрон 13000 гаруй номоор 10 сарын 03-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай номын үзэсгэлэн зохион байгуулж, профессор багш, судлаачид, уншигчдад танилцууллаа. Үзэсгэлэнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын номын сангууд өөрсдийн электрон номоо танилцуулж нийтэд сурталчилж байна.


Профессор багш нар 2011-2012 оны хичээлийн жилээс гадаадын хэвлэлийн газраас захиалж авсан сургалтын материалаа сургалт судалгааны ажилдаа ашиглах боломжтой.
ЗХШҮГ
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв