2018 оны 12 сарын 6-ны өдөр ШУТИС-ийн Төв байранд Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Төлөөлөгчийн газраас Коосэн Технологийн Коллежийн инженерийн сургалтад зориулсан ном, сурах бичгүүдийг гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Сурах бичиг гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Л.Баяр-эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, ШУТИС-Коосэн ТК-ийн захирал Ж.Арслан, ШУТИС-ийн Төв номын сангийн захирал Ч.Гулнар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй Коосэнгийн цуврал сурах бичгүүдийг бэлтгэн гаргах төслийн үйл ажиллаганы хүрээнд “Дифференциал, интеграл тоолол 1”, “Шугаман алгебр”, “Хэрэглээний математик”, “Материалын механик” гэсэн анхны сурах бичгүүдийг холбогдох бодлогын хураамжуудын хамт эмхэтгэн гаргаж ШУТИС-Коосэн Технологийн коллежд нийт 100 ширхэг ном бэлэглэв. Эдгээр цувралууд нь Коосэнд хичээл зааж байсан арвин тушлагатай багш нар бичсэн гэдгээрээ онцлог ба оюутан сурагчдын хувьд агуулгыг нь ойлгоход энгийн, ашиглахад хялбар байхаар зохиогдсон ажээ. Энэхүү цуврал сурах бичгийг Кёотогийн Их Сургуулийн хүндэт профессор Кэнжи Үэно багш бүхэлд нь хянан тохиолдуулжээ.
Сурах бичиг гардуулах ёслолын үеэр ШУТИС-ийн захирал Б.Очирбат Японы Коосэнгийн сургалтын онцлогийг цохон дурдаад, манай сургалтын заах арга барилд цаашид томоохон хувь нэмэр болох нь гарцаагүй гэж онцолж Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Төлөөлөгчийн газрын захирал Ц.Байгалмаад талархаж буйгаа илэрхийллээ.
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Канадын Йоркийн их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн их сургууль хамтран хэрэгжүүлэх судалгааны төслийн нээлтэд зориулсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо
ШУТИС-ийн “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө