ГХИ-ийн Ази судлалын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Япон хэлээр хэн уран илтгэх вэ?” уран илтгэлийн уралдаан 2018 оны 11-р сарын 24-ний өдөр 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.
Япон хэл суралцагч оюутан залуусын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, япон хэлний сургалт явуулж буй их дээд сургуулиудын хоорондын харилцааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох зорилго бүхий уг тэмцээн ШУТИС үүсч байгуулагдсаны 60 жилийн ой, Монголын япон хэлний багш нарын холбооны 20 жилийн ойг угтсан ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Нийт 14 их, дээд сургуулийн 15 салбар сургуульд хүсэлт явуулснаас эцсийн шатанд шалгарсан 9 оюутнууд илтгэл тавьж оюун ухаан, авьяас чадвараа сорьцгоолоо. Уран илтгэлийн уралдааныг нээж ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
Тус уралдааны нэгдүгээр байрт “ШУТИС-ийн харъяа КООСЭН инженер технологийн дээд боловсрол сургалтын хөтөлбөрийн төсөл”-ийн 2-р дамжааны оюутан Н.Мөнх-Очир, хоёрдугаар байрт “МУИС-Хууль Зүйн Сургууль”-ийн 4-р дамжааны оюутан Ө.Цэрэнпагма, гуравдугаар байрт “ШУТИС Инженер технологийн дээд боловсрол төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөр”-ийн 2-р дамжааны оюутан Ч.Хулан, тусгай байрт “МУИС- ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар”-ийн 2-р дамжааны оюутан Г.Номин-Эрдэнэ нар шалгарлаа. Нэгдүгээр байр эзэлсэн Н.Мөнх-Очир “Хирошима Их сургуульд богино хугацаагаар сурах эрхийн бичиг” гардан авлаа. Дараагийн байранд орсон оюутнууд электрон толь бичиг, Япон-монгол их толь бичгээр тус тус шагнуулав.
Тус уралдааны шүүгчдээр Монгол дахь Япон улсын ЭСЯ-ны соёлын хэлтсийн мэргэжилтэн Ямада Ёохэй, JICA-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Монгол-Японы төвийн Япон сангийн хэлний төвийн мэргэжилтэн Мицүмото Томоя, Монголын япон хэлний багш нарын холбооны тэргүүлэгч Э.Батжаргал нар ажиллалаа.
Мэдээг бэлтгэсэн: ГХИ-АСТ- Япон хэл
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Канадын Йоркийн их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн их сургууль хамтран хэрэгжүүлэх судалгааны төслийн нээлтэд зориулсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо
ШУТИС-ийн “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө