ШУТИС, БАС-ийн Архитектурын салбар, зурагзүйн багш нар инженер, технологийн чиглэлээр суралцаж байгаа ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудын дунд Дүрслэх геометрийн олимпиадыг 2018 оны 12 сарын 8-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Олимпиадад бүрэлдэхүүн сургуулийн 2000 гаруй оюутнаас шалгарсан 60 гаруй оюутан оролцож мэдлэг, оюунаа сорилоо. Багш нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулах комисс ажиллаж олимпиадын дүнг гаргахад:

1-р байр B181320012 Б.Сэлэнгэ, 2-р байр B181100739 Т.Билгүүн,
3-р байр B181100705 Б.Долгормаа, В181320155 Г.Нямсайхан,
Тусгай байр: B181350726 А.Урантогос, B181350037 Б.Давааням нар шалгарлаа.

Олимпиадыг зохион байгуулахад оролцсон багш нар, хамрагдсан нийт оюутан суралцагчиддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
БАС. Архитектурын салбар
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв