2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн сурагчдад ШУТИС-ийн сургалтын үйл ажиллагаа, оюутны тэтгэлэгт хөтөлбөр, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх вэб хуудасны талаар танилцууллаа. Тус арга хэмжээний үеэр сурагчдын сонирхсон асуултад хариулж, инженер мэргэжлийн ач холбогдол, хөрвөх чадвар, мэргэжлийн хэрэгцээ шаардлагын талаар нээлттэй ярилцав.

ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдийг танилцуулах ажлын графикын дагуу хамтран ажиллах сонирхолтой профессор, багш, оюутны клубын гишүүд бидэнтэй холбогдоно уу.
Энэ долоо хоногт уулзалт зохион байгуулах сургуулиуд:
2018-12-18 (Мягмар):
122-р сургууль (СХД, 22-р хороо, Хилийн Цэрэг) 12:00-13:00 цагт
Америк, Монголын хамтарсан “Шилдэг” бүрэн дунд сургууль
(Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Цэнд гүний гудамж)
2018-12-20 (Пүрэв):
123-р сургууль (СХД, 22-р хороо) 12:00-13:00 цагт
17-р сургууль (ЧД, 13-р хороо 32-р тойрог)
Маркетинг, олон нийттэй харилцах алба
ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв