ШУТИС, Тайваний Үндэсний Нэгдсэн их сургуулийн олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд өнөөдөр нэгэн баярт үйл явдал болж байна. 2011 оны 3 дугаар сарын 16-нд ШУТИС-ийн ректор, Тайваны ҮНИС-ийн ерөнхийлөгч нарын үзэглэсэн гэрээний дагуу 2011-2012 оны хичээлийн жилээс ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль дээр Бизнесийн удирдлагын магистрын хамтарсан /МВА/ хөтөлбөр хэрэгжихээр болж, албан ёсны нээлтийг энэ өдөр хийж байна.


Нээлтийн ажиллагаанд ЭШТ-ийн проректор Б.Очирбат, ГХХАГ-ын дарга Ц.Сарантуяа, МДА-ны дарга Т.Энхцацрал, ТНС-ийн захирал Ч.Гульнар, МИС-ийн захирал Б.Эрдэнэбат, ҮТДС-ийн захирал Т.Амаржаргалан, Технологийн менежментийн тэргүүлэх профессор С.Төгс, зөвлөх профессор Б.Даваасүрэн нар болон ҮТДС-ийн профессорууд, багш нар, МВА хөтөлбөрт элсэгчид зэрэг 60-аад хүмүүс оролцлоо. Проректор Б.Очирбат хэлсэн үгэндээ энэхүү хөтөлбөрийн онцлог, давуу тал, боломжийг дурьдсанаас гадна элсэгчдэд амжилт хүсэж, баяр хүргэлээ. Элсэгчдийг төлөөлж магистр оюутан Азжаргал амжилттай сурахаа амлаж үг хэлсэн юм.

Энэхүү хөтөлбөрт суралцахаар 22 хүн хүсэлт ирүүлсэнээс 19 оюутан өнөөдөр шаардлага хангаж суралцахаар болж байна. МВА-ийн хөтөлбөрт хамрагдсанаар 2 жилийн дотор ШУТИС, Тайваны ҮНИС-ийн дипломтойгоор бизнесийн удирдлагын магистр болон төгсөх юм.
Энэхүү сургалттай холбогдолтой мэдээлэл авахыг хүсвэл ҮТДС-ийн Технологийн менежментийн профессорын багт хандаж болно.
ЗХШҮГ
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа