Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үндсэн үүргээ биелүүлэх, хамтын ажиллагааны ажлын үр дүнг дүгнэх уулзалт 2018 оны 12 дугаар сарын 28 нд 203 тоот танхимд боллоо.

Тус арга хэмжээнд ШУТИС-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга, доктор, дэд профессор Н.Ганзориг, ОСҮА-ны дарга Н.Санчирбаатар, ОСҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа, СБД-ийн ГХУС салбар зөвлөлийн дарга Э.Ганбат, СБД-ийн Цагдаагийн I хэлтсийн УСА-ны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Саруултуяа, “Соёмбо” клубийн гишүүн оюутнууд оролцлоо.

ШУТИС-ийн хамт олонд оюутан залуучуудыг гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд оюутны оролцоог нэмэгдүүлж, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгаатай оролцож бусад их дээд сургуулиудаа манлайлан ажилласан гэж дүгнээд СБД-ийн ИТХ, Цагдаагийн газраас ТАЛАРХАЛ гардууллаа.

Мөн НЦГ-аас зохион байгуулсан “Оюутан эргүүл”-ийн нэгдсэн арга хэмжээнд сайн ажилласан ШУТИС-ийн оюутны хэв журам, ёс суртахуун сахиулах “Соёмбо” клубийн нэр бүхий 6 гишүүн оюутныг мөнгөн урамшууллаар урамшуулав.
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурал амжилттай болж өнгөрлөө
Чихрийн шижинтэй тэмцэх өдөрлөг зохион байгууллаа
“Учёные будушего” олон улсын төслийн хүрээнд ШУТИС-д цуврал лекц зохион байгууллаа.
Англи хэлний уламжлалт 31 дэх олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олголоо