Тус сургуулийн багш, доктор О.Энхцолмон нь Япон улсаас хэрэгжүүлдэг “Sakura Science” төсөл хөтөлбөрт хүсэлт гаргаж уг төслийн шалгаруулалтанд тэнцсэн бөгөөд төслийн хүрээнд ХШУС-ийн ҮЭИ-ийн II ангийн 10 оюутан Китакюүшү Их Сургуулийн Мацүмото лабораторид 8 хоногийн үйлдвэрлэлийн танилцах дадлага хийлээ.


Дадлага 2019 оны 1-р сарын 6-наас 1-р сарын 13-ны хооронд үргэлжилсэн ба оюутнууд Япон улсын хог хаягдал дахин боловсруулах хамгийн том үйлдвэр болох Китакюүшү хотын Экотауны үйл ажиллагаатай танилцаж, Ундааны лааз болон хуванцар сав дахин боловсруулах үйлдвэр, Хүнсний хог хаягдлаар бордоо үйлдвэрлэх технологи, “Хияагари” ус цэвэрлэх байгууламж зэрэг үйлдвэрийн үйл ажиллагааг үзэж танилцсан.


Үүний зэрэгцээ Китакюүшү хотын “Ухаалаг хот” төсөл, Экологийн музей, “Хүнсний банк” төслийн үйл ажиллагаатай танилцаж “Хоолны хог хаягдлыг хэрхэн багасгах вэ?” сэдэвт Монгол, Индонез оюутнуудын хамтарсан семинарт илтгэл хэлэлцүүлж, Мацүмото лабораторын оюутнуудын судалгааны ажилтай танилцсан.
Оюутнууд дадлага ажлын зэрэгцээ Япон улсын соёл ёс заншилтай танилцаж нутгийн иргэдтэй хамтарсан сайн дурын үйл ажиллагаанд оролцоод ирлээ.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо