ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газраас 2018-2019 оны хичээлийн жилд судлаачдыг чадавхижуулах сургалтуудыг хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ удаагийн “MUST Authors training” сургалтыг ҮТС-ийн нийт 70 гаруй багш судлаачдын дунд 1 дүгээр сарын 16-ны өдөр, бусад бүрэлдэхүүн сургуулийн багш нарын төлөөлөл бүхий 140 орчим судлаачдын дунд 1 дүгээр сарын 18-ны өдөр амжилттай явууллаа.
Нийт бүрэлдэхүүн сургуулийн багш нарт зориулсан сургалтын үйл ажиллагааг нээж Ректор Б.Очирбат үг хэлэхдээ их сургуулийн судлаачдын эрдмийн бүтээл нь шинжлэх ухааныг хөгжүүлэхэд төдийгүй улс орны хөгжилд маш чухал үүрэгтэй гэдгийг тэмдэглэж, тус их сургуулийн эрдмийн зэрэгтэй эрдэмтдийн тоо 1998 онд 18 хувьтай байсан бол одоо 40 хувь-д хүрсэн бөгөөд ойрын хугацаанд 50 хувьд хүргэх зорилт тавьж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн судалгааны их сургуулийг хөгжүүлэхээр ажиллаж буй их сургуулийн судлаач бүр эрдэм шинжилгээний өгүүлэл уншиж сурах явдал маш чухал гэдгийг онцолж, энэхүү сургалтын ач холбогдол үүнд чиглэж байгааг дурдлаа.
Сургалтыг Монголын номын сангуудын консорциумын УЗ-ийн дарга Л.Гантулга хөтлөн явуулсан бөгөөд эрдэм шинжилгээний мэдээллийн эх сурвалжид хайлт хийх оновчтой хувилбарууд, онлайн сэтгүүлийн сонголтыг үр дүнтэй хийх, хөгжиж буй орнуудад зориулсан үнэгүй платформуудын танилцуулга, ач холбогдол, ном зүйг ZOTERO програм ашиглан хамгийн хялбар байдлаар хийх арга гэх мэтчилэн судлаачдад нэн шаардлагатай мэдээллийг өгч, ШУТИС-ийн судлаачдын SCOPUS мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн бүтээлүүдэд анализ хийж үзүүллээ.
Дараагийн шатны сургалт нь “Олон улсын судалгааны платформуудын ашиглалт ба хэрэглээг үр дүнтэй болгох нь”, “Оюуны өмчийн ашиглалт, хамгаалалт” сэдэвтэйгээр явагдах гэж байна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Канадын Йоркийн их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн их сургууль хамтран хэрэгжүүлэх судалгааны төслийн нээлтэд зориулсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо
ШУТИС-ийн “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө