ШУТИС-ийн Оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “MUST CUP-2011” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээн 2011 оны 10 дугаар сарын 8-9-ний өдөр ерөнхий боловсролын 56-р сургуулийн ногоон талбайд амжилттай зохион байгуулагдлаа. ШУТИС-ийн нийт 12 бүрэлдэхүүн сургуулийн баг тамирчид оролцсон.


Хоёр өдрийн ширүүн өрсөлдөөний дундаас тэргүүн байрын төлөө БИАС-ийн баг, МХТС-ийн багтай тоглож БИАС-ийн баг тамрчид 4-2 харьцаагаар хожиж аваргаар шалгарлаа. Тэмцээний шилдэг довтлогчоор БИАС-ийн оюутан Бямбагэрэл, шилдэг хамгаалагчаар БИАС-ийн оюутан Ууганбаяр, шилдэг хаалгачаар ЭрТС-ийн Гансүх нар нь бусдаа манлайлан тодорсон.

БИАС-ийн баг тамирчид МХТС-ийн баг тамирчид
I байрт БИАС
II байрт МХТС
III байрт ЭрТС
Тусгай байрт ҮТДС
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн ГХС-ийн багш Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн сургалтад хамрагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв