ОХУ-ын Архитектур, Барилгын ШУ-ны академи, ШУТИС-ийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд, 2019 оны 2-р сарын 6-8-ны өдрүүдэд Академи болон Санкт Петербург хотын Барилга архитектурын улсын их сургуулийн хамтран зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний Геотехникийн бага хуралд БАС-ийн дэд профессор С.Нямдорж, докторант А.Батсайхан нар оролцож “Налайх хотын нутаг дэвсгэрийн олон жилийн цэвдэгийн гэсэлтийн нөлөөгөөр хөрсний гүнд үүссэн ан цав, хөндийлжийн судалгааны зарим үр дүн” сэдвээр илтгэл тальж хэлэлцүүлэв.

Тус хуралд ОХУ болон АНУ, Япон, Солонгос, Энэтхэг, Вьетнам, Сири, Казахстан, Монгол зэрэг гадаадын 11 орны профессорууд, залуу судлаачид оролцож 100 орчим илтгэл хэлэлцүүллээ.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв