БНСУ-ийн Нүүрс корпорацийн захирал Юү Жон Бэ, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар нүүрсний салбарт олборлолт явуулах үеийн хүрээлэн буй орчныг сайжруулах, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, сайжруулсан түлш үйлдвэрлэх технологийн судалгаа гүйцэтгэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, салбарын мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Тус харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд БНСУ-ын элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Пак Хөн Жин тэргүүтэй БНСУ-ын Нүүрс корпорацийн төлөөлөгчид, ШУТИС-ийн эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Геологи уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Т.Батбаяр нар оролцов. БНСУ-ын Нүүрс корпораци нь төрийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд жар гаран жилийн туршлага болон орчин үеийн дэвшилтэд технологиудыг ШУТИС-иар дамжуулан Монголчуудтай хуваалцахаар болсон байна.

ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв