2019 оны 2-р сарын16-нд БАС-ийн Архитектурын салбарын зурагзүйн багш нар “Инженерийн зургийн автоматжуулалт” - VII олимпиадыг зохион явууллаа. Энэ тэмцээнд 40 гаруй оюутан хамрагдаж мэдлэг оюун, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Энэ тэмцээнд:

1-р байр: Б.Намсрай, 2-р байр: Н.Цэдэн-Иш, 3-р байр: Л.Билгүүн
Тусгай байр: Г.Довчин, Ц.Отгонбилэг нар тус тус эзэллээ.
Тэмцээний тэргүүн байранд шалгарсан оюутнууд 2019 оны 3-р сарын 18-20-ны өдрүүдэд ОХУ-н Новосибирск хотод болох олон улсын олимпиадад оролцох юм.
Тэмцээнд хамрагдсан нийт оюутан суралцагчид болон тэмцээнийг зохион байгуулахад идэвх чармайлт гарган оролцсон багш нар, БАС-ийн захиргаанд талархал илэрхийлж цаашдын ажил, сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Зохион байгуулах комисс
2019.02.16
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв