Олон улсын ахмадын өдрөөр гавъяаныхаа амралтанд суугаа ахмадаа урьж хүндэтгэл үзүүлэв. Таягаа тулж ач зээ нараар хөтлүүлсэн азай буурлууд маань сургуулийн хөгжил, өнгө жавхааг харж баясан хоорондоо хөгжилтэй яриа өрнүүлэн баясаж, нэг дор цуглаж сайхан хөөрөлдлөө.
Ректор, гавъяат багш, профессор Б.Дамдинсүрэн сургуульдаа шинээр хийсэн , цаашид хийх ажлаа дэлгэрэнгүй танилцуулав.
Монголын Ахмад Багш Нарын Холбооны дээд шагналаар олон ахмад энгэрээ милаалаа. Үйлчлэгч нягтлан, аж ахуй гээд сургуулийн ар талыг бүхэлд нь дааж явдаг хүмүүст “Үйлчилгээний ахмад ажилтан”, “Үйлчилгээний ахмад удирдах ажилтан” медаль гарч тэр албаны олон хүмүүсийг баярлуулж, нүдээ олсон шагналаа хүртэв.

Ахмадууд хурлын танхимд / а- Баруун жигүүр

Ахмадууд хурлын танхимд/ б-зүүн жигүүр

Ректор, гавъяат багш, профессор Б.Дамдинсүрэн сургуулийнхаа хөгжилт, хийж байгаа
болон хийх ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулав

Сургуулийн санхүүгийн хэлтсийн дарга, ерөнхий ня-бо асан
Я.Дашдондог “Үйлчилгээний ахмад удирдах ажилтан” медаль хүртэв.

МУ-ын гавъяат багш профессор, С.Ишбалжир
аялалын алтан медаль зүүлээ.
Мэдээлэл
Ардын боловсролын 90 жилийн ойн хүндэт медалиар өндөр насандаа суугаа гавъяат багш С. Ишбалжир, ня-бо Я. Дашдондог, нарын 13 хүн шагнуулав.
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн ГХС-ийн багш Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн сургалтад хамрагдлаа