“Хятад хэлний клуб” 2018-2019 оны хаврын улирлын арга хэмжээний хүрээнд “Хятад хэлний танхим”-тай хамтран орчин цагийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн “Харанхуй хад” бүтээлээр ШУТИС-ийн оюутнуудыг номтой нөхөрлөж, зохиол бүтээлээр дамжуулан хэл соёл, сэтгэлгээний онцлогийг таньж мэдэх, эх хэлээрээ бичгийн болон ярианы баялаг, зөв хэрэглээтэй болгох зорилготойгоор номын хэлэлцүүлгээ амжилттай зохион явууллаа.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт клубийн зөвлөх багш Ц. Эрдэнэзаяа, оюутнуудын төлөөлөл ГХС-ийн ТТО-хятад хэлний 2-р ангийн Э.Отгонбаяр, О.Туул, ЭХС-ийн СЭХ, ЦХ 2+2 хөтөлбөрийн 2-р ангийн Н.Хангэрэл, Г.Энх-Үйлс, Б.Урангоо, С.Номин-Эрдэнэ, Б.Төгсжаргал, 1-р ангийн Б.Цэлмэг, Б.Билгүүн нар оролцлоо.
Тус хэлэлцүүлгээр “Харанхуй хад” бүтээлийн гол агуулга, санаа, төрсөн сэтгэгдэл, сургамж ухаарал, ном унших давуу тал зэрэг олон талаас нь ярилцсан оюутны бүтээлчээр сэтгэх урам сэдлийг төрүүлсэн бие биедээ харилцан үр өгөөжтэй болсонд хятад хэлний клубийнхэн сэтгэл хангалуун байна.
ШУТИС-ийн нийт оюутнуудыг номтой нөхөрлөн, мэдсэн сурснаа бусадтайгаа хуваалцаж хамтдаа хөгжицгөөе хэмээн уриалж байна. /Энэхүү “Харанхуй хад” номын хэлэлцүүлгийг сонирхвол https://youtu.be/-2S2P4f_8FM линкээс үзнэ үү./
Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.
ГХС-Хятад хэлний клуб 2019-03-19
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Канадын Йоркийн их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн их сургууль хамтран хэрэгжүүлэх судалгааны төслийн нээлтэд зориулсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо
ШУТИС-ийн “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө
Академич хэргэм хүртээв