Док, проф Ч.Дэндэвдоржийн нэрэмжит “Барилгын материал”-ын улсын IX олимпиад ШУТИС – Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль дээр 2019 оны 4 дүгээр сар 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдав. Уг олимпиадад “ХҮННҮ КОНКРЕТ “ ХХК Hunnu RMC ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа. Монгол улсын хэмжээнд барилгын салбарын чиглэлээр сургалт явуулдаг 8 сургуулийн 12 баг оролцлоо.
Үүнд:
ШУТИС-н Барилга Архитектурын Сургууль, ШУТИС – Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, МҮИС, ИЗОУИС-ҮИТС, ИЗОУИС-ДУДТДС, ТТДС, Барилгын политехник коллеж, Дархан-Өргөө политехник коллежийн багш, оюутнууд оролцов.
Оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг сорьсон онол, туршилт, лабораторийн шалгалт сорилтуудын нэгдсэн дүнгээр:
I-р ангилалд:
Тэргүүн байр: ШУТИС ДаТС-ийн “Бүтээгч инженерүүд-I” баг ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ын эзэн
2-р байр: ШУТИС БАС-ийн Н.Хажидсүрэн багштай “Эко Хүрээлэн” баг
3-р байр: Барилгын Политехник коллежийн Алтанчимэг багштай оюутны баг тус тус шалгарлаа.
II ангилал буюу мэргэжлийн 4-р ангийн оюутнуудын тэмцээнд:
Тэргүүн байр: ШУТИС БАС–ийн I-р баг
2-р байр: ШУТИС ДаТС-ийн “Бүтээгч инженерүүд- I” багууд тус тус шалгарсан байна.
Хувийн амжилтаар ШУТИС БАС-ийн оюутан Э.Бум-Эрдэнэ, ШУТИС ДаТС-ийн 4-р ангийн оюутан Б.Баттөгс, Б.Сумьяабазар нар тэргүүлсэн байна. Мөн “Шилдэг менежментэй баг”-аар ТТДС-ийн док, дэд проф Ч.Дорлигсүрэн багштай оюутны баг, “ Шилдэг санаачлагатай баг”-аар Б.Нарангэрэл багштай ИЗОУИС-ҮИТС-ийн оюутны баг тус тус шалгарлаа.
Олимпиадад оролцсон нийт багш оюутнуудын цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье. Мөн ирээдүйн барилгын инженерүүдийн сурах мэдэх бүтээх их үйлсийг дэмжиж хамтран ажилласан “ХҮННҮ КОНКРЕТ “ ХХК –ийн хамт олонд талархал дэвшүүлье.
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав