Монголын их, дээд сургууль, коллеж, МСҮТ-үүдийн дунд жил бүр зохион байгуулдаг “ТУРИАД 2019” энэ жил 35 дахь удаагаа Баянзүрх хайрханы ар-Туул голын хөвөөнд боллоо.

Оргил булаалцалдах, завиар ус гатлах, газрын зургаар нуувч олох, багийн ахлагч нарийн авъяас чадвар, буухиа зэрэг 7 төрлөөр тэмцэлдэж Их Засаг Их Сургууль, Өмнөговийн Техникийн коллеж, Батлан Хамгаалахын Их Сургуулиуд эхний байрууд эзлэв.
Шилдэг зохион байгуулалттай сургуулиар ШУТИС тэргүүлж энэ уралдааныг 35 жилийн өмнө анх санаачилсан ШУТИС, БАС-ийн профессор Ж.Гэрэлхүү урилгаар оролцож өөрийн олон жил хэрэглэсэн аяны майхан бусад хэрэгсэлээ сонирхуулав.
Уралдааныг ”МАК” ХХК ивээн тэтгэж 35 жилийн өмнө Хотын Эвлэлийн Хороон дарга байсан, Туриад уралдааныг дэмжиж байсан одоогийн дэд захирал Энхмандах оролцов.

Зүүн гараас: МАК ХХК-ны дэд захирал Энхмандах, ШУТИС-ийн дэд захирал академич Х.Энхжаргал, Монголын Адал Явдалт Аялалын Холбооны тэргүүн гавъяат дасгалжуулагч Жаяндорж, профессор Ж.Гэрэлхүү, Д.Чулуун

Хичээл сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал академич Х.Энхжаргал уралдаанд оролцсон сургуулийнхаа оюутан-тамирчин залууст баяр хүргэж ШУТИС-ийн 60 жилийн ойн жил, анх 35 жилийн өмнө санаачилж эхлүүлсэн профессор Ж.Гэрэлхүү оролцож байгааг онцлон тэмдэглэж шагнал гардуулав.
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав