Монгол Улсын оюутны аварга шалгаруулах 2019 оны Таэквондогийн тэмцээн 4 сарын 20-ны өдөр Үндэсний БТДС-ийн спорт зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 10 их, дээд сургуулийн 100 орчим тамирчид эмэгтэйчүүдийн 49кг, 53кг, 57кг, 62кг, +62 кг, эрэгтэйчүүдийн -54кг, -58кг, -63 кг, 68кг, -74кг, +74кг-ийн жингүүдээр өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Тус тэмцээний эрэгтэй -54 кг жинд Г.Дүүрэнжаргал алтан медаль, эрэгтэй -74 кг жинд Г.Юндэндорж мөнгөн медаль хүртлээ.

Эрэгтэй -54 кг
1. Г.Дүүрэнжаргал /ШУТИС/
2. О.Энхсаруул /ДХИС/
3. У.Болдбаяр /ДХИС/
4. Ж.Рысхулбек /ҮБТДС/

Эрэгтэй -74 кг
1. Нацагдорж /Мон-Алтиус БТДС/
2. Г.Юндэндорж /ШУТИС/
3. Б.Чойсүрэндорж /ИЗОУИС/
4. Б.Есөнтөмөр /ҮБХИС/

ШУТИС-ийн тамирчид, дасгалжуулагч ОУХМ Г.Ерөөлбат
Тэмцээний нээлт болон хаалтын ёслолд МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, Монголын оюутны таэквондогийн холбооны ерөнхийлөгч Ж.Алдарбаяр нарын албаны хүмүүс оролцож үг хэлэн, медаль хүртсэн тамирчдад баяр хүргэлээ.
Тамирчиддаа сурлага спортын өндөр амжилт хүсье
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭНХИМ
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв