Монгол улсын оюутны аварга шалгаруулах 2019 оны ширээний теннисний тэмцээн “ОЧ” клубт 4 сарын 25-26-нд зохион байгуулагдаж 11 их, дээд сургуулийн 70 гаруй тамирчид оролцлоо. Эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, багийн төрөл, холимог хосын нийтдээ 5 төрлөөр өрсөлдөж шилдэг оюутан тамирчид УАШТ-ний аваргаар шалгарлаа. Дүнг танилцуулья.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд 1-р байр ШУТИС-MехТС-ийн оюутан П.Билэгжаргал
2-р байр ШУТИС-БАС-ийн оюутан Ө.Лхагва-эрдэнэ
3-р байр ШУТИС-БАС-ийн оюутан Г.Чулуудай
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд 1-р байр ШУТИС- БУХС-ийн оюутан Р.Мөнхнаран
2-р байр ХИС-ийн оюутан М.Дэлгэрмаа
3-р байр ХИС-ийн оюутан Б.Хонгорзул
Эрэгтэй багийн төрөлд 1-р байр ШУТИС-ийн баг тамирчид, 2-р байр Үндэсний БТДС-ийн баг тамирчид, 3-р байр Төмөр замын дээд сургуулийн баг тамирчид
Эмэгтэй багийн төрөлд 1-р байр Хүмүүнлэгийн ИС-ийн баг тамирчид, 2-р байр ШУТИС-ийн баг тамирчид, 3-р байр МУИС-ийн баг тамирчид
Холимог хосын төрөлд 1-р байр ШУТИС-МехТС П.Билэгжаргал, БУХС Т.Энхжаргал
2-р байр ШУТИС-БАС Г.Чулуудай, БУХС Р.Мөнхнаран
3-р байр Үндэсний БТДС- М.Бат-эрдэнэ, Т.Ариунбуян
Байгууллагын нэгдсэн дүнгээр 24 оноогоор М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС 1-р байр, 52 оноогоор Үндэсний БТДС 2-р байр, 54 оноогоор МУИС 3-р байрт шалгарлаа. Тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаанд МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Цэрэнсодном нар хүрэлцэн ирж баг тамирчиддаа баяр хүргэн, шагналыг гардуулан өгч амжилт хүслээ. Тэмцээнийг Монголын ширээний теннисний холбооны мэргэжлийн шүүгчийн зөвлөл удирдан явуулав.
Баг тамирчиддаа сурлага, спортын өндөр амжилт хүсье
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭНХИМ
Канадын Йоркийн их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн их сургууль хамтран хэрэгжүүлэх судалгааны төслийн нээлтэд зориулсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо
ШУТИС-ийн “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө
Академич хэргэм хүртээв
ШУТИС болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа