2011 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд “ШИНЖЛЭХ УХААН-БИЗНЕС-ЗАЛУУ ҮЕ” сэдэвт IV чуулга уулзалт, “ШБАЗ 2011” үзэсгэлэнг БСШУЯ, ШУА, МЗЭХ, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулсан байна.
“ШБАЗ-2011” МҮХАҮТ-ийн үзэсгэлэнгийн танхимд болж МИС, МХТС, ҮТДС, ЭХИС болон ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэн, ОМССХүрээлэн, ДТҮЭХүрээлэн, ХҮСХХүрээлэн амжилттай оролцлоо.
“ШИНЖЛЭХ УХААН-БИЗНЕС-ЗАЛУУ ҮЕ” IV чуулга уулзалтыг МЗЭХ төрийн ордонд зохион байгуулсан байна /Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас харна уу/. Уг чуулга уулзалтын хүрээнд зарим шилдэг залуу эрдэмтдийг сайдын нэрэмжит 2 сая төгрөгийн тэтгэлгээр шагнасан. Тухайлбал, манай сургуулиас “Монголын залуу эрдэмтэн, судлаачдын ХҮРЭЛ ТОГООТ-2011 эрдэм шинжилгээний бага хурал”-ын Нийгмийн ухааны салбарт “Маркетингийн стратегийн харьцуулсан судалгаа” сэдвээр оролцож Гран при /I байр/ авсан КтМС-ийн Д.Ганбаатар, мөн энэхүү хурлын Техник технологийн салбарт “Монгол орны исланд хөвдөл (cetraria islandica l.) хагийн зарим бактерийн эсрэг үйлчилгээг судалсан үр дүнгээс” бүтээлээрээ Гран при /I байр/ авсан ХБТС-ийн Г.Мөнхцацрал нар уг шагналыг хүртжээ.
Үүнээс гадна БСШУ-ны сайдын нэрэмжит докторын дараах судалгааны инновацийн тэтгэлгийг 2011 оны 10 сарын 21-ны өдөр нийт 8 судлаачдад олгосон байна. ШУТИС-ийн МИС-ийн М.Дэлгэрмаа 10 сая төгрөгийн грант бүхий энэхүү нэр хүндтэй шагналыг авчээ.
Шагнал авсан залуу судлаач нартаа цаашдийн эрдмийн ажилд нь амжилт хүсэн баяр хүргье!
Хавсралыг эндээс татаж авна уу
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа