ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хүнсний Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн Шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэнгийн нэрэмжит мэргэжил сурталчилах “Дэвжээ” тэмцээн 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд “Урлаг” танхимд амжилттай болж өндөрлөлөө. Профессор Л.Дамдинсүрэн тэмцээнийг нээж, хүнсний мэргэжлээр суралцагч оюутнуудад мэргэжлийн онцлог, агуулгыг гүнзгий таниулах, онолын мэдлэгийг батжуулан технологийн хөгжлийн чиг хандлагыг төсөөлөх, мэдлэг эзэмших, ашиглах идэвхийг дээшлүүлэх, хамт олныг төлөвшүүлэх зорилготойг онцлон тэмдэглэж, оролцогч багуудад амжилт хүслээ.


Энэ тэмцээнийг 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад “Хүнсний аж үйлдвэр-бидний ирээдүй” сэдэв бүхий өвөрмөц хөтөлбөртэй байлаа. Тэмцээнд ҮТС-ийн хүнсний мэргэжлээр суралцагч оюутнуудаас бүрдсэн багууд өрсөлдөж, Хүнсний технологи мэргэжлийн “FTE” баг түрүүлэн, Хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлийн “Пирамид” баг 2-р байр, Хүнсний үйлдвэрийн менежмент мэргэжлийн “Шийдвэр гаргагчид” баг 3-р байр эзэллээ.
Мэдээлэл оруулсан: Ц.Сэлэнгэ
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв